Дугаар 01/24, 2024 оны 9-р сар
Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн гол зорилго нь шударга бус өрсөлдөөнөөс хамгаалах, өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийг хориглох, хязгаарлах явдал байдаг. Шударга бус өрсөлдөөн нь олон арга хэлбэрээр илрэх боломжтой ба үүний нэг нь өрсөлдөөнд харш гэрээ, хэлцэл (картель) юм. Ийм ч учраас шударга өрсөлдөөний эрх зүйн зохицуулалт нь ийм төрлийн гэрээ, хэлцлийг хориглож хязгаарладаг.
Монгол Улсын Дээд Шүүхээс өрсөлдөөнд харш гэрээ, хэлцэл (картель)-ийг Иргэний эрх зүйн гэрээний чөлөөт байдлын зарчимтай хэрхэн уялдах, гэрээг өрсөлдөөнийг хязгаарлах үндсэн зорилгоор байгуулаагүй мөн гэрээ хэрэгжсэн эсэхээс үл хамааран хэлбэрийн шаардлага хангагдсан тохиолдолд аливаа гэрээг өрсөлдөөнийг хязгаарласанд тооцох талаар энэхүү шийдвэрийг 2020 онд гаргажээ. Иймд Монгол Улсын Дээд Шүүхээс хэрхэн тайлбарласныг хураангуйлан дор толилуулав.
А ХК болон М ХХК (хамтран нэхэмжлэгч) нар хамтран ажиллах гэрээ байгуулахдаа Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ байгуулж зах зээлийн нутаг дэвсгэр, бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон гэсэн үндэслэлээр А ХК-ийг 113.196.980 төгрөгөөр, М ХХК-г 13,265,110 төгрөгөөр тус тус торгох шийтгэлийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (“ШӨХТГ”)-аас оногдуулсан.
Өрсөлдөөнийг хязгаарлах зорилгын тухайд
Гэрээний чөлөөт байдлын хязгаар
Зах зээлийг хуваарилсан тухайд
Хяналтын шатны шүүхээс өрсөлдөөнд харш гэрээ, хэлцэл (картель)-ийг Иргэний эрх зүйн гэрээний чөлөөт байдлын зарчимтай хэрхэн уялдах, гэрээг өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор байгуулаагүй мөн өрсөлдөөнийг хязгаарласан гэрээний зүйл заалт биелээгүй тохиолдолд энэ нь шударга бус өрсөлдөөнд тооцох эсэх асуудлыг тайлбарлан шийдвэрлэжээ. Товчхондоо:
Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл (картель)-тэй холбоотой Монгол Улсын Дээд Шүүхийн шийдвэр нь шударга бус өрсөлдөөнийг тогтоох эрх зүйн орчин, шалгуурыг тодорхой болгож байгаагаараа Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдэд ихээхэн ач холбогдолтой. Улмаар аж ахуй нэгжүүд аливаа гэрээ хэлцлийг байгуулахдаа тухайн гэрээ, хэлцэлд үнэ урьдчилан тогтоох, зах зээл хуваарилах, үйлдвэрлэл борлуулалтыг хязгаарлах, тендерт хуйвалдан оролцох гэх зэрэг өрсөлдөөнийг хязгаарлах, өрсөлдөөнд харш аливаа зүйл заалт орсон эсэхийг нягталж шалгах шаардлагатай. Иймд, бизнес эрхлэгчид шударга бус өрсөлдөөнд оролцох, буруутгагдах учирч болзошгүй эрсдэлүүд болон хүлээх хариуцлагыг ойлгож, өрсөлдөөний хууль тогтоомжийг дагаж мөрдөх талаар мэргэжлийн зөвлөгөө авах нь зүйтэй.