Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль: Хувийн мэдээлэл дамжуулах болон хиймэл оюун ухаантай холбоотой хууль тогтоомжийн эрсдэлийг удирдах нь

Personal Data Protection Law: Navigating personal data transfers and AI regulatory risks

Өнөөгийн цахим эрин үед хүний хувийн мэдээллийг хамгаалах нь урьд урьдаас илүү чухал ач холбогдолтой болж байна. Энэхүү сургалтаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай  (“ХХМХтХ”) хуулиар аж ахуйн нэгжүүдэд хүлээлгэсэн үүргүүд, зохицуулалтын ач холбогдлыг тайлбарлаж, байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар таныг чиглүүлэх зорилготой юм.

Сургалтын
хөтөлбөр

  1. Танилцуулга
  2. ХХМХтХ-ийн хүрээнд гол анхаарах асуудлууд
  3. Хувийн мэдээллийг дотоодод болон хил дамнан дамжуулах талаар ХХМХтХ-ийн зохицуулалт
  4. Байгууллагын баримт бичиг, нийцлийн шаардлага
  5. ХХМХтХ-ийн хүрээнд хиймэл оюун ухааны зохицуулалтын орчин
  6. Байгууллагын түвшинд хиймэл оюун ухаан ашиглахтай холбоотой гол хууль зүйн асуудлууд болон хуулийн нийцлийн шаардлага
  7. Дүгнэлт болон Асуулт & Хариулт

Энэ сургалт хэнд зориулагдсан бэ??

Компанийн удирдлагууд;

Мэдээлэл технологи хариуцсан захирал;

Хүний хувийн мэдээлэл хамгаалах мэргэжилтэн;

Маркетингийн менежер, мэргэжилтэн;

Хүний нөөцийн менежер, мэргэжилтэн;

Компанийн хуульч;

Мэдээлэл технологийн мэргэжилтэн;

Комплаенсын мэргэжилтэн;

Хувийн мэдээлэлтэй байнга харьцдаг ажилтнууд.

Сургалтын зорилго

Та манай сургалтад хамрагдсанаар:

  • Шинэ мэдлэг олж авах: Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, түүний практикт хэрэгжилттэй холбоотой түгээмэл тохиолддог асуудлаар бүрэн ойлголттой болох.
  • Хуулийн нийцлийг сайжруулах:  Хувийн мэдээлэл хамгаалах үйл ажиллагаагаа хууль тогтоомжийн шаардлагад нийцүүлэх практик аргачлалыг сурч, эрсдэлээ зөв удирдах.
  • Сайн туршлагыг судлах: Байгууллагын хэмжээнд хувийн мэдээлэл хамгааллын үр нөлөөтэй, баталгаатай арга хэмжээг хэрэгжүүлэх стратеги, туршлагыг судлах.

Сургагч багш нар

Amarbat Batzul

Батзулын Амарбат

Амарбат нь PwC Монголын Хуулийн үйлчилгээний менежер бөгөөд хүний хувийн мэдээлэл хамгаалал, мэдээллийн технологийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн хуульч юм. Тэрээр энэхүү чиглэлээр 7+ жил ажилласан туршлагатай. Германы Гёттингенийн их сургуульд хувь хүний мэдээлэл хамгааллын эрх зүйн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Тэрээр Монгол Улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй.
Татвар, Хуулийн үйлчилгээ, amarbat.batzul@pwc.com

Nomin-Erdene Chuluunbat

Чулуунбатын Номин-Эрдэнэ

Номин-Эрдэнэ нь PwC Монголын Ахлах хуульч юм. Тэрээр хүний хувийн мэдээлэл хамгаалах чиглэлээр мэргэшин ажилладаг бөгөөд энэ чиглэлээр нөлөөллийн үнэлгээ хийх, түүнчлэн хувийн мэдээлэл хамгааллын асуудлаар үйлчлүүлэгчдэд зөвлөх үйлчилгээ үзүүлж ажилласан арвин туршлагатай. Номин-Эрдэнэ нь Монгол Улсад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй.
Татвар, Хуулийн үйлчилгээ, nomin-erdene.chuluunbat@pwc.com

Дэлгэрэнгүй мэдээлэл

Сургалтын огноо:

2026.06.23-ны өдрийн 9:00 – 13:00

Бүртгэл 08:45 цагт эхэлнэ. 

Хэл: Монгол

Байршил: Аюуд Тауэр, 4 давхар

Сургалтын төлбөр: 400,000 ₮ + НӨАТ

Сертификат: Сургалтад хамрагдсан PwC сертификат олгоно.

Холбоо барих

+976 7000 9089 email: mn_academy@pwc.com
Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг манай цахим хуудаснаас авах боломжтой: https://www.pwc.com/mn/en/mn-academy.html

© 2026 PwC Монгол. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. 

Contact us

Anujin  Amar

Anujin Amar

Academy Leader, PwC Mongolia

Tel: +976 70009089

Follow us